1 ӨДӨР УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД
16:00 -16:20 үед Галт тэрэгний буудал дээр цуглаж, 16:50 Улаанбаатар хотын галт тэрэгний вокзалаас Замын үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо./Замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/.
2 ӨДӨР ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН - ЖИНИНЬ
07:20 Замын Үүд хотод бууж хил нэвтрэх автобусны хуваарьт цагийг хэвлэмэл тасалбараас дахин нягтлан хүлээнэ. Замын үдийн вокзал орчмын хоолны газруудад өглөөний цай уух, бие засах
08:30-11:30 Автобусаар хоёр улсын хил гарна Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хил нэтрэх автобусандаа эргэн сууж хөдөлнө.
/Хил гаалийн ачаалалд тайван тогтуун андаж, бусдын болоод өөрийн ая тухтай байдлыг хүдэтгэн үзэж дэс дараатай оочирлон, яарч тэвдэлгүй эд зүйлс бичиг баримтандаа хянамгай цэгцтэй хандаж дамжлага шатуудыг ая тухтай, амар тайван өнгөрүүлээрэй/
- Үдийн хоолоо иднэ./өөрсдийн мөнгөөр/ \
- Аялагчид бүрдэний дараа Жининь хотруу автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 4-5 цаг явж Жининь хотод ирнэ.
- Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WaterWorld” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00 - 20:30 Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимсээр үнэгүй үйлчлүүлнэ. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун/хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр/хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв/төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж амарна.
/Тухайн өдрийн ачааллаас хамааран буудаллан амрах хэсэг өрөө хүн ихтэй байвал дүйцэхүйц хэмжээний зочид буудалд шилжин байрлах өөрчлөл
гарах боломжтой
/ Газрын аяллын нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч аяллын хөтөч, зохион байгуулагчын мэдээллийг сайтар сонсох. Нэг жуулчинд бус нэгдсэн группд үйлчилж буйг хүндэтгэн нэгдсэн зохион байгуулалтад эерэг хандаарай
3 ӨДӨР ЖИНИНЬ –БЭЭЖИН
07:00 цагт Өглөөний цайгаа ууна. /буфетээр/ Өглөөний цайны дараа Автобусандаа сууж Жининь хотын хамгийн өндөр цэг болох Хүслийн суварга үзээд Бээжин хотын зүг хөдөлнө.
- Замдаа Өдрийн хоол аялагчид маань өөрсдөө иднэ.
- Бээжин хотруу орсноор Хятадын алдарт “Цагаан хэрэм” дээр очих болно.
- “Шувууны үүр” цогцолбор:2008 оны зуны олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнтэй танилцан дурсгалын зургаа авхуулнаа.
- Үүний дараа зочид буудалдаа байрлаад оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
4 ӨДӨР БЭЭЖИН Universal studio АЯЛАЛ
07:30 цагт Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох “Юниверсал Студио” орно. Тус парк нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. Дотроо 40 гаруй тоглоом 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй. Азийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа билээ.
18:00 цагт оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
5 ӨДӨР БЭЭЖИН-ЖАНЖАКОУ
- Өглөө цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө.
- Бээжин хотын Dayuechin худалдааны төвөөр орно.10 давхартаа “Team Lab” гэрлийн шоу үзүүлбэртэй 3,4,5-р давхарт Электрон тоглоомын төвтэй ба Zara, Uniqlo, H&M гэх зэрэг брэндүүд байгаа.
- 15:30 автобусандаа цуглаж Жанжакоу хотруу бээжингээс 170км хурдны замаар явж очно.
- Жанжакоуд ирэн амралтын газартаа буудлын өрөөгөө хүлээн авч 19:00-20:30-н хооронд оройн хоол буфет бөгөөд халуун тогоо, шарсан мах, олон төрлийн далайн хоолтой, ус ундаа пиво үнэгүй. Орой 11 цагаас хойш хоолны газарт дахин орж үнэгүй хооллох боломжтой.
Жанжакоу хотын мэдээлэл
Жанжакоу хот нь ХЭЙБЭЙ мужийн томоохон хот бөгөөд аж үйлдвэрээрээ алдартай ба 2022 оны Бээжингийн өвлийн олимп болсон хот юм. Дөрвөн сая хүн амтай. Монголчууд дээр үеээс сайн мэдэх Жанжакоу хотын Монгол нэр нь Чулуун хаалга Хубилай хааны дунд нийслэл байсан хот юм. Хятад улсад томоохондоо буюу эхний 10-т орох рашаан, саунтай том цогцолборт байрлана. Зуны цагт гаднаа том бассэйн болоод Усан парктай 24 цаг ажиллах газар юм.
6 ӨДӨР ЖАНЖАКОУ-ЭРЭЭН ХОТ
- Өглөө цай
- Эрээн хотын зүг хөдөлнө.Ойролцоогоор 5-6 цаг явж Эрээн хотод хүрнэ
- Эрээн хотод буудалдаа байрлан амарна
- Оройн хоол
- Чөлөөт цаг
7 ӨДӨР ЭРЭЭН ХОТ
7:30-9:00 Өглөөний цайгаа ууна.
12:00-13:00 цагт Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
13:00-15:00 Хил гаалиар нэвтрэн гарч Замын-Үүдэд ирнэ.
18:05 Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
8 ӨДӨР ЭРЭЭН ХОТ
09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө
ТАЙЛБАР
Аяллын үнэд багтсан зүйлс:
- ЖИНИНЬ – 1 хоног, Бээжин -2 хоног , Жанжакоу-1 хоног Эрээн хотод – 1хоног зээлийн ойролцоох энгийн ангилалын буудалд тус тус байрлах зардал – хүсвэл та зөрүү мөнгө авах эсвэл нэмж төлөн үнэтэй буудалд байрлаж болно аяллын хөтөчдөө хэлэх
- Монгол хятад хэлтэй орон нутгийн өвөрмонгол хөтөч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аяллын унааны үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоолнууд / өглөө, оройны/
- Аяллын даатгал / хятад улсын даатгал
Аяллын үнэд багтаагүй зардал:
- Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал болон нэмэлт хөтөлбөр өөрчлөлт тухайн газарт хийгдэх нэмэлт аяллын зардлууд
Аяллын үнэ:
Том хүн: 1.550.000₮ / 8-өөс дээш нас/
Хүүхэд: 1.350.000₮ /2-8 нас Зочид буудалд оргүй /120 см-ээс дээш өндөртэй //