ӨДӨР 1 - УЛААНБААТАР-МАНЖУУР (оройн хоол)
Аялагчид өдрийн 10:00 цагт Хөшигтийн Хөндийн нисэх буудалд цугларч 12:30 цагийн MR881 рейсийн нислэгээр Манжуур хотод 14:10 цагт бууна. Хил гаалийн хуудас бөглөн пасспорт бичиг баримтаа шалгуулан ачаа тээшээ авна.
- Орон нутгийн хөтөч аяллын унааны хамт тосон авч Манжуур хотын төврүү явж оройн хоолоо зооглоно
- Хотын төвд зочид буудалдаа байрлана / орон нутгийн 3-4* одны зэрэглэлтэй /
ӨДӨР 2 - МАНЖУУР ХОТ (өглөөний цай , оройн хоол )
Өглөөний цай ууна. Манжуур хотын аялалд гарна.
Засгийн газрын талбай, Зөвлөлтийн улаан армийн баатрын хөшөө, Манжуур хотын хуримын ордон, Ягаан бамбарууш, Манжуур хотын музей зэргээр зочлон дурсгалын зургаа татуулна. Манжуурын толгой, 3 улсын хил, Матрёшка зочид буудал, Ванда их дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоол зооглоод зочид буудалдаа байрлан амарна.
ӨДӨР 3 - МАНЖУУР ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай)
Өглөөний цайны дараа. Чөлөөт цагтай, аялагчид худалдан авалт хийх, хотоор зугаалах зэргээр өөрсдийн тааваар өдрийг өнгөрүүлэх боломжтой. Хоолны мэдээллийн өмнөх өдөр хөтөчөөсөө мэдээлэл авах хөтөч, унаатай явахаар нэмэлт төлбөрөө төлөөд үйлчилгээгээ авах боломжтой
Хөтөч унаа чөлөөт өдрөөр – 200 -250 юань / машины хэмжээ, хүний тооноос хамаарна
ӨДӨР 4 - МАНЖУУР ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай)
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрсдийн тааваар амарч, худалдаа хийх, шубаны дэлгүүр орох, өөрсдийн тааваар амрах зэргээр хөтөчөөсөө зөвөлгөө мэдээлэл аван цагийг үр бүтээлтэй, тааваараа өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР 5 - МАНЖУУР-УЛААНБААТАР (өглөөний цай)
Өглөөний цайны дараа 11:30 цагт эсвэл эртлэн зочид буудлынхаа өрөөг хүлээлгэж өгөөд чөлөөт цагтай. 14:00 цагт Нисэх онгоцны буудал руу яваад 17:30 цагийн MR882 рейсийн нислэгээр Улаанбаатарын зүг нисч 19:10 цагт бууна.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН |
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ |
|
|
ЧУХАЛ САНАМЖ – нислэгтэй аялал дээр
- Хил нэвтрэх хуулас бөглөх / балтай явах
- БНХАУ-д facebook, istagram ашиглах шаардлагатай бол та аяллын биет болон и-сим худалдаж аваад интернэт болон хүссэн аппликейшнаа ашиглах боломжтой.