1 ӨДӨР УЛААНБААТАР ЗАМЫН-ҮҮД
16:10 УБ хотын галт тэрэгний вокзал дээр цуглана.Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад 16:40 галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД – ЖИНИНЬ
- 07:15 Замын Үүд хотод бууж хил нэвтрэх автобусны хуваарьт цагийг хэвлэмэл тасалбараас дахин нягтлан хүлээнэ. Замын үдийн вокзал орчмын хоолны газруудад өглөөний цай уух, бие засах
- Автобусаар хоёр улсын хил гарна Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хил нэтрэх автобусандаа эргэн сууж хөдөлнө.
/Хил гаалийн ачаалалд тайван хандаж, бусдын болоод өөрийн ая тухтай байдлыг хүндэтгэн үзэж дэс дараатай оочирлон, яарч тэвдэлгүй эд зүйлс бичиг баримтандаа хянамгай хандаж дамжлага шатуудыг ая тухтай, амар тайван өнгөрүүлээрэй/
- Үдийн хоолоо иднэ./өөрсдийн мөнгөөр/
- Аялагчид цугласаны дараа Жининь хотруу /автобусаар явна. Замын Үүдээс Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3:30 цаг явж Жининь хотод ирнэ.
- Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WaterWorld” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
- Оройн хоол/Буфет хоол/хүссэн хоолоо сонгон, амттан, жимсээр үнэгүй үйлчлүүлнэ.
/Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун/хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр/хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ мөн хүүхдэд зориулсан усан тоглоомын төв/төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж амарна./
/Тухайн өдрийн ачааллаас хамааран буудлын амрах хэсэг хүн ихтэй байвал дүйцэхүйц хэмжээний зочид буудалд шилжин байрлах өөрчлөлт гарах боломжтой
/ Газрын аяллын нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч аяллын хөтөч, зохион байгуулагчын мэдээллийг сайтар сонсох. Нэг жуулчинд бус нэгдсэн группд үйлчилж буйг хүндэтгэн нэгдсэн зохион байгуулалтад эерэг хандаарай
3 ӨДӨР ЖИНИНЬ – МИНИ АВАТАР /extreme/ аялал
- Өглөөний цай /Буфет хоол/
- Жининь хотын аялалдаа гарна. Үүнд: /Хүслийн суварга, Ябло олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр орох болно/ Өдрийн хоолоо аялагчид маант өөрсдөө иднэ/
- Мини аватар цогцолбор зүг хөдөлнө./extreme аялал/ 90км зайтай.
- Шилэн гүүр, амьтны хүрээлэн үзнэ .
- Усан паркд тоглоно.
- Буудалдаа байрлаж амарна.
- Оройн хоолондоо ороод чөлөөт цагтай.
4 ӨДӨР МИНИ АВАТАР-ХӨХ ХОТ
- Өглөөний цай /Буфет хоол/
- Хөх хотын зүг хөдөлнө.
- Өвөр Монголын Үндэсний музье үзнэ
- Оройн хоол /Чөлөөт цаг/ буудал хотын төвдөө учраас шоппинг хийх боломжтой.
5 ӨДӨР ХӨХ ХОТ – ЭРЭЭН
- Өглөөний цай /БУФЕТ хоол/ Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө
- Хөх хот - Эрээн хотын зүг хөдөлнө. /380 км/
- Эрээн хотод ирж буудалдаа байрлана. /2-роо орно/
- Чөлөөт цаг/худалдаа хийх/
- Оройн хоол/өөрсдөө/
6 ӨДӨР ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
- Өглөөний цай.
- Буудлаа хүлээлгэн өгнө.
- Эрээнээс 2 улсын хил нэвтэрч Замын-Үүдэд очино
- Замын Үүдээс галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Галт тэргэнд хононо.
7 ӨДӨР 09:20 цагт Улаанбаатарт ирж манай аялал өндөрлөнө
ТАЙЛБАР
Аяллын үнэд багтсан зүйлс:
- ЖИНИНЬ WATERWORLD – 1 хоног, Хөх хот 2 хоног, Эрээн хотод -1 хоног зээлийн ойролцоох энгийн ангилалын буудалд байрлах, хүсвэл та зөрүү мөнгө авах эсвэл нэмж төлөн үнэтэй буудалд байрлаж болно аяллын хөтөчдөө хэлэх – 1 тус тус хонох зардал
- Монгол хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөч
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аяллын унааны үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоолнууд / өглөө, оройн хоол/
- Аяллын даатгал иж бүрэн даатгал / даатгал 20000 USD
Аяллын үнэд багтаагүй зардал:
- Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
Хувийн хэрэгцээний зардал болон нэмэлт хөтөлбөр өөрчлөлт тухайн газарт хийгдэх нэмэлт аяллын зардлууд