ӨДӨР 1: УЛААНБААТАР – ДЕНПАСАР
Чингисхаан ОУ нисэх онгоцны буудал дээр цугларан Индонезийн Бали арлын Денпасар хотын чиглэлд ниснэ.
Денпасар хотын Ngurah Rai ОУ нисэх онгоцны буудал дээр буухад орон нутгийн хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр зочид буудалдаа байрлан амрана.
ӨДӨР 2: ДЕНПАСАР – БАТУР ГАЛТ УУЛ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Бали арлын урлагийн тосгон болох Батубулан тосгоныг зорино. Уг тосгонд нутгийн уугуул иргэдийн урлагийн илэрхийлэл болсон үлгэр домогт тулгуурлах Барон ба Керис бүжгийг үзэж сонирхоно. Эндээсээ хөдлөн Маас, Батуан зэрэг гар урлалаараа алдартай тосгонуудтай танилцан маш уран нарийн хийц бүхий үнэт модон сийлбэр болон мөнгөн эдлэлүүдийг сонирхон хусвэл худалдан авалт хийх боломжтой. Тегалаган тосгонд маш үзэсгэлэнтэй харагдах тутраганы талбайгаар аялаж хүсвэл алдарт BALI SWING буюу Бали савлуураар савлан, ZIPLINE-аар Тарзан мэт дүүлэх боломжтой / нэмэлт төлбөртэй/. Өдрийн хоолоо одоо ч идэвхитэй байгаа Батур галт уулын хормойд байрлах ресторанд зооглоно. Зочид буудал руу буцах замаараа кофений плантацитай танилцан төрөл бүрийн кофений амталгаа хийнэ, энд дэлхийд алдартай лювак кофег ч амтлан худалдан авалт хийх боломжтой. Jimbaran эрэг дээр далай давалгаан чимээнд нар жаргахыг харан оройн хоолоо зооглон нэгэн романтик үдшийг өнгөрүүлнэ.
(өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
ӨДӨР 3: ДЕНПАСАР
Энэ өдөр та
- WATER SPORT ACTIVIES буюу төрөл бүрийн усан зугаа болох хагас татлагат шүхрээр явах, усны банана дээр суух, усны мотоциклээр явах зэрэг нэмэлт төлбөртэй үйлчилгээтэй эргийг зорих
- Бали арлын түлхүүр сүмүүдийн нэг болох далаын түвшинээс дээш 2270 метрт байрлах ой дундах Батукару/BATUKARU TEMPLE – ээр зочлох, замаараа үзэсгэлэнт дүр төрх бүхий будааны тутрагын талбайд түр саатан зургаа сандаа нэмэх
- Нуса Дуа/NUSA DUA зүүн эрэгт очиж намуухан долгиолох энэтхэгийн далайн зөөлөн элстэй нийтийн эрэгт тухлан саатаж сэлэх, амрах / амрах сандал нэмэлт түрээстэйгээр
Дээрх хөтөлбөрүүдээс сонголтоо хийн аялаарай
(өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
ӨДӨР 4: “WATERBOOM” УСАН ПАРК
Энэ өдөр хамгийн гайхамшигтай өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Азидаа тэргүүлэгч WATERBOM усан паркад бүтэн өдөр тоглохоор явна. Мэдээж усны хувцасаа авахаа мартваа!!!
(өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
ӨДӨР 5: ДЕНПАСАР
Энэ өдөр чөлөөт өдөр. Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад хүсвэл далайн эрэг дээр амран наранд биеэ ээн алжаал ядаргаагаа тайлах боломжтой, хүсвэл худалдааны төвүүдэд худалдаа хийх ч боломжтой юм.
(өглөөний цай, -/- )
ӨДӨР 6: ДЕНПАСАР – УЛААНБААТАР
Таны нислэгийн цагаас хамааран / зочид буудалдаа өглөөний цай зооглоод нисэх онгоцны буудалд хүргүүлэн нислэгинй бүртгэлээ хийлгэн аяллаа өндөрлөнө.