Өдөр 1 : УБ – ФУКУОК ШУУД НИСЛЭГ
Төв аймгийн Хөшигийн хөндийн “Чингис хаан олон улсын” нисэх онгоцны буудалд 05:00 цагт цуглан 08:00 цагт хөөрч Вьетнам улсын ФУКУОК-д 14:30 цагт газардана. Хил гаалиар нэвтэрсний дараа орон нутгийн хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосон авна. Зочид буудалдаа амарна.
Вьетам – Монгол улс /–/ 1 цагийн зөрүүтэй
/нислэгийн цаг өөрчлөгдөх боломжтой/
Өдөр 2, 3, 4, 5, 6, 7 : ФУКУОК АРАЛ – ЧӨЛӨӨТ АЯЛАЛЫН ӨДРҮҮД /өглөөний цай/
Эдгээр өдрүүд чөлөөт өдөр бөгөөд та бүхэн өөрийн тааваараа өдрийг чөлөөтэйгөөр Казинод тоглох, далайн эрэгт амрах, усан санд сэлэх, grand world – мини Венецээр аялах хооллох, худалдаа хийх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.
Хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр аяллын багцуудаас худалдан авах боломжтой алслагдлмал арлуудруу хурдны завиар аялан төрөл бүрийн усан зугаа + дүүжин машинаар арлаас арлын хооронд аялах
Фукуок арлын хамгийн том VINWONDERS AND VINPEARL Сафари руу зочид буудлынхаа shuttle bus – аар явна. Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертайнмент үйл ажиллагааг явуулдаг:
Аварга том далайн амьтдын аквариум үзэх
Усан парк дээр хөгжилдөх
20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой.
VINPEARL SAFARI амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг ховор аймтдыг үзэх боломжтой.
КАЗИНО
Та Фукуокд байрлах CORONA казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат,гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
ДАЛАЙН ЭРГИЙН АЯЛАЛ
Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.
АРЛЫН АЯЛАЛ
Сувдны ферм болон Sim wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.
Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах,зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.
Өдөр 8 : ФУКУОК –УЛААНБААТАР НИСЛЭГ /өглөөний цай/
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу хөдөлнө. Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
ФУКУОК-УЛААНБААТАР Нисэх- 16:00 цаг - Буух - 22:30 цаг
/нислэгийн цаг өөрчлөгдөх боломжтой/
“ВЬЕЬНАМ -ФҮКҮОК” –ын аялалд нэгдсэн эрхэм аялагч та бүхэнд баярлалаа
Та бидэнтэй хамт:
БНХАУ – ын Манжуур хотын нислэгтэй, нислэггүй, Бээжин, Тэнгэрийн хаалга-Аватар , Хөххот -Датун, Хөххот-Мини аватар, Сайхан талын рашаан, ЖЭЖҮ-ЯПОН – ы хөлөг онгоцны гэх мэт өргөн сонголттой чанартай аяллуудаас ....
ХОНГ-КОНГ БАЛИ – ХАЙНАН – ФҮКҮОК – СИНГАПУР – МАЛАЙЗ- арлын аялал
ЯПОН – улсын Токио – Киото – Осака – ВИП аялаллуудаас тус тус сонгон аялаарай