1 ӨДӨР УЛААНБААТАР – УЛАН-УДЭ
- 15:00 Нисдэг машины эсрэг талын автобусны зогсоолооос хөдөлнө. 18:00 Сэлэнгэ аймгийн Баянгол сум /Баруун хараа/-д түр зогсолт хийнэ.
- 21:00 Сэлэнгийн Сайханы хөтөлтэй танилцана. (Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ачаалалаас шалтгаалан очих эсэхээ шийднэ)
- 22:00 Албанбулаг, Хиагтын хил дээр хүрнэ. (Монгол, ОХУ-ын хил гаалиар нэвтэрэхэд 3-4 цаг болно
2 ӨДӨР УЛАН-УДЭ – БАЙГАЛ НУУР
- 09:00 Итгэл хамбын дацанд өглөөний цай ууна.
- 10:00 Итгэлт хамбын дацангаар орж мөргөл үйлдэнэ. /Хамбын дацанд орж мөргөхөд 300 рубль үнэд багтаагүй болно/
- 11:00 Улаан-Удэ хотын хүнсний дэлгүүрээр түр зогсолт хийж, Байгал нуурын зүг хөдөлнө.
- 14:00 Байгал нуурын эрэг дэх жуулчны бааздаа ирж, өдрийн хоол иднэ.
- 16:00 Байгал нуурын эргээр аялана. /Усан онгоц болон завинд суух төлбөр 300-500 рубль аялалын үнэд багтаагүй болно/
- 19:00 Байгал нуур дахь жуулчны бааздаа оройн хоол иднэ.
- 21:00 Аялагчдад зориулсан ‘Диско’ арга хэмжээтэй.
- 22:00 Жуучлны бааздаа амарна.
3 ӨДӨР БАЙГАЛ НУУР
- 09:00 Жуулчны бааздаа өглөөний цай ууна.
- 10:00 “Горячий Источник” халуун рашаанд орно. /Рашаанд орох төлбөр 300 рубль аялалын үнэд багтаагүй болно/
- 13:00 Жуулчны бааздаа өдрийн хоол иднэ.
- 14:00 Спортын уралдаант тэмцээн зохион байгуулагдана.
- 19:00 Жуулчны бааздаа оройн хоол иднэ.
- 21:00 Аялагчдад зориулсан ‘Диско’ арга хэмжээтэй.
- 22:00 Жуулчны бааздаа амарна.
4 ӨДӨР БАЙГАЛ НУУР - УЛАН-УДЭ
- 07:00 Жуулчны бааздаа өглөөний цай ууна.
- 08:00 Улаан-Удэ хотруу хөдөлнө.
- 10:00 Улаан-Удэ хотын төв талбай, Дуурийн театртай танилцаж дурсгалын зураг татуулна.
- 11:00 Улаан-Удэ хотын Абсолют сүлжээ их дэлгүүр, Централный рынок зэх, Капитал молл барааны дэлгүүрээр орсноор буцах замдаа гарна.
- 14:00 Иволга районы Өлзийт дов хэмээх газарт түр зогсолт хийнэ. /Итгэлт хамба ууж байсан булаг буюу рашаанаас хүртэнэ/
- 15:00 Хиагтын зүг хөдөлнө.
- 19:00 Хиагт, Албанбулагын хил дээр хүрнэ. (Монгол, ОХУ-ын хил гаалиар нэвтэрэхэд 3-4 цаг болно)
Нисдэг машины эсрэг талын автозогсоол дээр ирснээр аялал өндөрлөнө.
ТАЙЛБАР
Аялалын үнэд багтсан зүйлс
- Байгаль нуурын амралтын газарт 2 хоног байрлах төлбөр
- Орос хэлтэй хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, өдөр, орой/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй үзвэр үйлчилгээ
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
Санамж
- Аялагч та гадаад паспортны хүчинтэй хугацааг шалгах /Насанд хүрээгүй хүүхэдтэй эцэг эхээс нь өөр бусад хүн хамт явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээ, нотариатаар батлуулсан итгэмжлэл, баталгаат орчуулгын хамт авч явах/
- Аялалын хөтөчийн зааварчилгааны дагуу явагдана. /Жуулчны бааз, зочид буудалд өрөө хуваарилалт болон хүүхдийн ор, хоолны тооцоо гэх мэт/
- Аялалын хөтөлбөрт манай байгууллагаас шалтгаалаагүй байдлаар өөрчлөлт орсон тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй. /хилээр орж гарах ачаалал, цаг агаарын таагүй үзэгдэл гэх мэт/
- Аялагчийн буруутай үйл ажиллагаа болон өөрийн хүсэлтээр аялалыг үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд аялалын төлбөрөөс суутгал хийгдэнэ.