1 ӨДӨР УЛАААНБААТАР - ЗАМЫН ҮҮД / замын хүнсээ өөрсдөө бэлтгэх /

УБ-ЗамынҮүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. /галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу/ 16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. /галт тэргэндээ хоноглоно./

2 ӨДӨР ЗАМЫН ҮҮД -ЭРЭЭН – САЙХАН ТАЛ  / өдөр, орой /

07: 15 Замын Үүд хотод бууж хил нэвтрэх автобусны хуваарьт цагийг хэвлэмэл тасалбараас дахин нягтлан хүлээнэ. Хэрэв хүлээлгийн цагтай байвал Замын үдийн вокзал орчмын хоолны газруудад өглөөний цай уух, бие засах

Автобусаар хоёр улсын хил гарна / хил гаалийн хуудас бөглөх жолоочоос зөвлөгөө авах / Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хил нэтрэх автобусандаа эргэн сууж хөдөлнө.

Эрээн дээр Хөтөч тосон авч, өдрийн хоол дараа Эрээн-Сайхан тал чиглэлд автобусаар хөдөлж, 2 цаг орчим яваад ‘’Сайхан тал’’ цогцолборт ирнэ. Ингээд амралтын цогцолбортоо байрлан амарч алжаал ядаргаагаа тайлна.

 / Газрын аяллын нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч аяллын хөтөч, зохион байгуулагчын мэдээллийг сайтар сонсох. Нэг жуулчинд бус нэгдсэн группд үйлчилж буйг хүндэтгэн нэгдсэн зохион байгуулалтад эерэг хандааж групп аяллын журамтай / аяллын гэрээний хавсралт – 2 / сайтар танилцаж мөрдөх /

‘’Сайхан тал’’ цогцолбор

Сайхан тал халуун рашаан нь ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны Сайхан тал сүмд байрладаг, 1200 метр орчим өндөртэй, халуун рашаан нь тектоник гуужуулагч устай, худгийн толгойн усны температур 67°C байдаг. Стандартад заасан геотермийн усанд хүний биед ашигтай 12 төрлийн эрдэс элемент байдаг бөгөөд нийт халуун рашаанд агуулагдах ашигт эрдэс бодисын элементүүд нь 4-5 төрөл байна. Сайхан талын халуун рашааныг газрын гүний ус, орчны хяналт шинжилгээний төвөөс туршсан бөгөөд эрүүл мэндийн ач холбогдол бүхий 9 төрлийн элемент байна гэж дүгнэжээ. Эдгээр элемент нь стронтиум, лити, метасилин хүчил, бром, иод, фтор, метаборын хүчил, бариум гэх мэт болно. Хүний биед олон төрлийн ашигтай элементүүдийн агууламж бүхий Сайхан тал халуун рашаан нь дэлхийн эрүүл мэндийн халуун рашаануудад дээгүүрт орох бөгөөд дэлхийд ховор, байгалийн хамгийн үнэт алтан булаг юм.

3 ӨДӨР САЙХАН ТАЛ  / өглөө, өдөр,  орой /

Өглөөний цайны дараа бүтэн өдрийн турш халуун рашаанд амарч  өнгөрүүлнэ.

4 ӨДӨР САЙХАН ТАЛ   – ЭРЭЭН / өглөө, өдөр /

Өглөө тааваараа унтаж босоод буудлаа хүлээлгэн өгнө. Өдрийн хоолоо     зооглоод Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод ирээд Динозаврын музей үзэж сонирхоно. /Эрээн хотын Үлэг гүрвэлийн музейнь палеонтологийн олдворууд, үлэг гүрвэлийн анхны олдворууд болон үлэг гүрвэлийн гавлынясны 1800 ширхэг/багц үзүүлэнгийн үндсэн цуглуулгатай бөгөөд Цэрдийн галавын үеийнүлэг гүрвэлийн олдворуудын чухал үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг орчин үеийн палеонтологийн шинжлэх ухааны тусгай музей юм/

Оройн хоол аялагчид өөрсдөө

5 ӨДӨР ЭРЭЭН - ЗАМЫН ҮҮД – УЛАААНБААТАР  / өглөө /

Аялагчид маань өглөөний цайгаа уугаад чөлөөт хөтөлбөртэй .12:00 цагаас  буудлаа хүлээлгэн өгөөд, ачаа тээшээ бэлдэн автобусандаа сууж хил гаалиар нэвтэрнэ. 17:30 цагт ЗамынҮүд-Уб чиглэлийн галт тэрэгт сууна.

6 ӨДӨР УЛАААНБААТАР  / өглөө , орой /

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал маань өндөрлөх болно.

ТАЙЛБАР

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Сайхан тал рашаан цогцолбор 2 хоног,  Эрээн-1 хоног байрлах зардалууд
  • Монгол хятад хэлтэй орон нутгийн өвөрмонгол хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын  унааны үйлчилгээ /галт тэрэг, хил хэвтрэх автобус/
  • Хөтөлбөрт заагдсан хоолнууд / өглөө, өдөр, оройн/
  • Хятад улс дахь аяллын даатгал

Аяллын үнэд багтаагүй зардал:

  • Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал болон нэмэлт хөтөлбөр өөрчлөлтүүд болон тухайн газарт хийгдэх нэмэлт аяллын зардлууд